zahiral     Сайн байцгаана уу. Эрхэм хэрэглэгч, түнш байгууллагууд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Аксофт компани нь Оросын холбооны улс болон бусад хөрш орнууддаа програм хангамжийн түншлэлийн үйлчилгээ үзүүлсээр өдгөө 10 жилийн нүүрийг үзлээ.
Манай компани нь Оросын Холбооны улсын 30 гаруй хотууд, ТУХН /Тусгаар Улсын Хамтын Нөхөрлөл/, Монгол, Турк зэрэг орнуудад өөрийн салбар компанийг байгуулан 50 гаруй үйлдвэрлэгчтэй дистрибьютор статустай хамтран ажиллаж, үйл ажиллагааны ISO 9001 чанарын удирдлагын системээр бүрэн баталгаажсан найдвартай ажиллагааг чанарын өндөр түвшинд түгээн ажиллаж байна.
Бид одоогоор 1000 гаруй вендорын эрх, 6000 гаруй түнш борлуулагчийн холбоо, 300 гаруй өрсөлдөгч түншүүдтэй.
Аксофт нь зөвхөн дистрибьюторын үйл ажиллагаа явуулаад зогсохгүй Түнш харилцагч нарт дээд зэргийн найрсаг үйлчилгээг үзүүлэн, мэдээллээр тогтмол хангаж, маркетингийн зөвлөгөө тусламжийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Мөн өөрийн байгууллагын үйл ажиллагааны 10 жилийн туршлагад тулгуурлан таны итгэлтэй хамтрагч байхыг зорьж байна.
Энэхүү багахан хэмжээний танилцуулга нь та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн

Михаил Прибочий

Ерөнхий захирал