Компанийн тухай

       Axoft компани нь 2004 оноос хойш  үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээрхи програм хангамжийн борлуулалтын үйлчилгээ болон түншлэлийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг юм.

Axoft нь Орос, ТУХН-ийн орнуудын нийт  27 хотод салбар, борлуулалтын цэгтэй юм. Тус компани нь 6000 гаруй салбарын болон бусад компаниудад програм хангамжийн борлуулалтын үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, системийн интеграцийн үйлчилгээ, интернет дэлгүүр болон програм хангамжийн шийдлийн үйлчилгээ үзүүлдэг нь  мэдээлэл технологийн зах зээлд өндөр үнэлгээтэй байгааг илэрхийлэх юм.

Axoft компанийн түнш байгуулагуудад олгох давуу талууд:

  • Програм хангамжийн өргөн сонголт
  • Газарзүйн тархмал байдал
  • Богино хугацаанд хүргэх үйлчилгээ
  • Хамтын ажиллагааны уян хатан нөхцөл
  • Онлайн сургалт үйлчилгээ
  • Цогц зөвлөгөөг хүргэн бүхий л боломжит нөхцөлөөр хангах
  • Маркетингийн дэмжлэг туслалцаа