Сайн үйлсийн аян

Аксофт компанийн хамт олон  Шинэ оны босгон дээр нийгмийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд сайн  үйлсийн аян  зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн 11-р хороонд амьдарч буй олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд болон асран халамжлагчгүй өндөр настангуудад  тусламж үзүүлэн, бяцхан  хүүхдүүдэд  бэлэг бэлэглэн, баяр хөөртэй буянтай 1 өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Бага ч тус багадахгүйн адилаар хямралын эсрэг хэцүү үеийг хамтдаа  даван туулж тусламж хэрэгтэй байгаа нэгэнд харамгүй тусалж байхыг мөн манай хамт олноос уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
christmas-1